Номлолын илгээлт
– Доорхыг уншина уу:
Эхлэл 1:1 | Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ. |
РОМ 3:23 | Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй, |
Иохан 8:34 | Есүс тэдэнд -Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн. |
Бурхан биднийг бүтээсэн боловч бид Түүнийг мэддэггүй ба өөрсдийн нүгэлт мөн чанарын улмаас Түүнээс тусгаарлагдсан байдаг. Бурхангүйгээр бидний амьдрал утгагүй бөгөөд зорилгогүй юм. Бидний нүглийн үр дагавар нь (төлөх төлөөс нь) оюун санааны болон материаллаг үхэл байдаг. Оюун санааны үхэл нь Бурханаас тусгаарлагдана гэсэн үг. Материаллаг үхэл гэдэг нь бие ялзрахыг хэлнэ. Хэрэв бид нүгэлтэйгээ үхвэл бид Бурхнаас үүрд тусгаарлагдаж тамд дуусах болно. Бид өөрсдийн нүгээс өөрсдийгөө яаж хамгаалж Бурханд буцаж очих вэ? Нүгэлтэй хүн өөрийгөө хамгаалж чадахгүй тул бид өөрсдийгөө хамгаалж чадахгүй (живж байгаа хүн өөрийгөө аварч чаддаггүйтэй яг адил). Бусад хүмүүс ч биднийг аварч чадахгүй ба учир нь бид бүгдээрээ нүгэлтэй (живж буй нэг хүн нөгөө хүнээ аварч чадахгүй, хоёуланд нь тусламж хэрэгтэй). Бидэнд өөрсдийгөө нүглээс аврахад нүгэлгүй хүн (живээгүй) хэрэгтэй. Зөвхөн нүгэлгүй хүн л биднийг аварч чадна. Бүх хүмүүс нь нүгэлтэй байх ертөнцөд яаж нүгэлгүй хүнийг олох вэ?
РОМ 6:23 | Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн. |
Иохан 3:16 | Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. |
Матай 1:23 | “Харагтун, онгон бүсгүй Хүүхэдтэй болж Хүү төрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануел (орчуулбал “Бидэнтэй хамт буй Бурхан”) гэж нэрлэнэ” гэсэн юм. |
Иохан 8:23 | Есүс тэдэнд -Та нар доороос, Би бол дээрээс юм. Та нар энэ ертөнцийнх, Би энэ ертөнцийнх биш. |
Марк 1:11 | Тэнгэрээс дуу гарч, -Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог хэмээв. |
Иохан 8:36 | Иймээс хэрэв Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. |
Иохан 3:3 | Есүс хариуд нь -Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй гэхэд |
Иохан 1:12 | Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. |
Биднийг бүтээсэн Бурхан биднийг маш их хайрладаг ба шийдлийг бидэнд өгсөн. Өөрийн хэмжээгүй их хайрын улмаас Тэр бидэнд Түүний өөрийн Хүү, Есүсийг бидний нүглийн төлөө үхүүлэхээр илгээсэн. Есүс бол энэ ертөнцийнх биш тул Тэр нүгэлгүй бөгөөд газар дээр байхдаа чөтгөрийн нүглийн урхидалтыг давж гарсан юм. Түүний амьдрал тэнгэр дэх Бурхны төлөө байсан. Есүс бидний нүгийг авч загалмай дээр бидний нүглийн улмаас үхсэн юм. Тэр бол бидний амьдралыг аврагч билээ (Есүс нь живээгүй байсан тул биднийг аварч чадах юм). Есүсийн загалмай дээр үхсний зорилго нь бидний нүглийн төлөө төлөх төлөөс ба ингэснээр бидний нүглийг биднээс арилгаж, бидний Бурхантай харилцах эвдэрсэн харилцааг сэргээх явдал юм. Бид оюун санааны үхлээс (Бурхнаас тусгаарлагдахаас) Бурхны хүчээр амь гардаг. Энэ шинэ харилцааг дахин төрөх гэдэг. Энэ нь биднийг үүсгэсэн болон оршин байх зорилгыг сэргээж бидэнд амьдрах бодит утга, зорилгыг өгдөг.
Иохан 11:25 | Есүс Мартад -Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна. |
РОМ 6:9 | Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид Түүнийг захирахгүй. |
Үйлс 2:24 | Гэтэл Бурхан үхлийн зовлонг эцэс болгон Түүнийг амилуулав. Учир нь Түүний хувьд үхлийн хүчинд автагдах нь боломжгүй юм. |
РОМ 14:9 | Учир нь үхэгсэд болон амьд байгсдын аль алиных нь Эзэн байхын тулд үүний тулд л Христ үхээд амилсан билээ. |
Үйлс 1:11 | хэлсэн нь -Галилын эрчүүд ээ, юунд та нар тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ гэв. |
Бидний нүглийн төлөө үхсэн Есүсийн золиосыг тэнгэр дэх Бурхан хүлээн авсныг гэрчлэх зүйл юу вэ? Гэрчлэх зүйл нь Есүсийг Бурхан үхлээс амилуулсан явдал юм. Энэ амилалт нь Есүс үхлийг давж гарсан гэдгийг баталсан юм (эсвэл өөрөөр хэлбэл үхэл Түүнийг дийлэх хүчгүй гэдгийг). Иймд Есүс амьдарсан тул одоо бид бас амьдарч чадаж байна. Түүний амьдрал бидэнд амьдрал өгч байна. Мөн тэр амилсан тул тэр өнөөдөр ч амьд.
Иохан 5:24 | Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь уруу шилжив. |
Иохан 10:9 | Би бол үүд мөн. Хэрэв хүн Надаар орвол, тэр аврагдах болно. Орж, гарч, тэжээлээ олно. |
Иохан 14:6 | Есүс -Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй. |
Иохан 8:24 | Тиймээс Би “Та нар нүглийнхээ дотор үхнэ” гэж та нарт хэлсэн. Учир нь хэрэв та нар “Би байдаг” гэдэгт итгэхгүй бол та нар нүглийнхээ дотор үхнэ гэлээ. |
Үйлс 4:12 | Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв. |
РОМ 10:13 | Учир нь “Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно”. |
РОМ 10:11 | Учир нь Судар “Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй” гэдэг. |
РОМ 2:11 | Бурханд ялгаварлах үзэл байдаггүй. |
РОМ 3:22 | Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүх хүнд байна. Ялгаварлал байхгүй. |
РОМ 10:9 | Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. |
Бид яаж нүглээ арилгаж энэ шинэ амьдралыг хүлээж авах вэ? Есүсийг бидний Эзэн бөгөөд Аврагч гэж итгэснээр. Хэрэв бид өөрсдийн нүгэлт замуудаа гэмшиж Есүсээс биднийг өршөөж аврахыг хүсвэл Тэр үүнийг хийх болно. Есүс бол энэ ертөнцөд бидний нүглийн төлөө үхэхээр ирсэн Бурхны Хүү юм. Ертөнц дээрх хэн боловч Түүнд итгэснээр Бурхнаас өршөөл хүртэж, нүглээсээ (мөн тамаас) аврагдаж Бурхнаас шинэ амьдралыг хүээн авах болно. Бурхан ялгаварладаггүй. Түүнд бидний амьдарч буй муж, ярьж буй хэл, баян ядуу, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу болон бусад материаллаг ялгаа нөлөөлдөггүй. Есүст итгэж наманчилсан бүхэн аврагдах болно. Хэрэв та Есүсийг дагахаар шийдсэн бол залбирахын тулд доорх залбирлыг хэрэглэж болно:
Тэнгэр дэх Бурхан минь, Өөрийн ганц Хүү Есүсээ миний нүглийн төлөө үхүүлэхээр илгээж надад аврагдах, тэнгэрээс шинэ амьдралыг олох боломж олгосонд Танд баярлалаа. Би өөрийн замаа наманчилж өөрийн нүглийн төлөө өршөөл эрж байна. Би Есүст итгэдэг ба Есүсийг өөрийн Эзэн бөгөөд Аврагчаар хүлээн авч байна. Надад тусалж намайг Таны өгч байгаа Таны төлөө амьдрах шинэ амьдрал руу хөтлөөч. Амен
Хэрэв та дээрх залбирлыг үйлдсэн бол Бурхнаас аль сүм рүү явахаа асуу. Залбирлын үедээ Бурхантай ярьж байвал Бурхан тантай ярих болно. Бурхны дуу хоолойг чагна. Бурхан таныг хөтлөх болно. Тэр танд хайртай ба таны төлөө санаа тавих болно. Та Түүнд итгэж болно. Тэр түүнд итгэгсдийг хэзээ ч орхидоггүй. Бурхан бол сайн Бурхан. Түүнд итгэж болно. Та Түүнд амьдралаа даатгаж болно. Өөрийн хэрэгцээгээ Түүнд үзүүл. Тэр танд санаа тавьж таныг адислах болно. ‘Би та нарыг хэзээ ч орхих юм уу хаяхгүй’ гэж Бурхан хэсэн. Бурханд итгэ. Есүсээр дамжин адислагд.
Библийг Иоханы номоос эхлэн тогтмол уншиж бай. Интернет дэх өөр бусад материалыг үзэхийн тулд энд дарна уу энд дарна уу.